start-up

өмнөговь

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

"Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр-2024" Хөтөлбөрийн чиглэл журам

Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:

  • Давхар ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх

  • Цаашид гарааны бизнесээ хөгжүүлэн тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

  • Инновацид суурилсан, орон нутагт шинэлэг бизнес санаатай байх

  • Шалгарсан төслүүд санхүүжилтийн 50 хувийг эргэн төлөх

Хөтөлбөр шалгаруулалтын чиглэл:

Доорх чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулах бол давуу тал болно.

  • Орон нутагт шинэлэг, инновацид суурилсан байх

  • Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн байх

  • Байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдах

  • Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх

Сонгон шалгаруулалт:

  • Шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна.

    • Материалын бүрдэл, бизнесийн санаа, шинэлэг байдлыг үндэслэн эхний шалгаруулалтыг зохион байгуулна.

    • Эхний шатанд тэнцсэн оролцогчид бизнес санаагаа танилцуулан видёо бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршиж www.startupgobi.mn сайтаар дамжуулан иргэдийн саналыг хураана.

    • Гуравдугаар шатанд ажлын хэсгийн дүгнэлт болон иргэдийн санал хураалтад үндэслэн эцсийн шалгаруулалтыг зохион байгуулна.

    • Хөтөлбөрт нийт 12 төсөл шалгарах ба шилдэг 2 санааг 35 сая төгрөг хүртэл, бусад 10 оролцогчид 20 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Багийн Засаг даргын Тодорхойлолт

  • Хөтөлбөрт хамрагдах хүсэлт АЗДТГ-т /гар өргөдөл/

  • Хэрэгжүүлэх төсөл, товч танилцуулга